Өдөр тутмын энгийн арчилгаагаар үс уналт, шингэрэлтийг хэрхэн зогсоох вэ?

Торгомсог, эрүүл, гялалзсан, өтгөн үстэй байхыг эмэгтэй, эрэгтэй гэлтгүй хүн бүр хүсдэг. Гэвч орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг асар хурдацтай өрнөх болсон энэ үед үснийхээ гоо сайханд анхаарал тавьж, бүрэн дүүрэн арчлах цаг зав бидэнд хомс болсон билээ. Завгүй амьдралын хэмнэл, стресс, ядаргаа, цаг уурын огцом өөрчлөлтүүд, эрүүл бус хооллолт, хоолны дэглэм барих зэрэг хүчин зүйлсийн үр дагавар хамгийн түрүүнд бидний үсэнд нөлөөлж, үс унах, халзрах, шингэрэх шалтгаан болж, улмаар өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулдаг. Тэгвэл хамгийн энгийн, өдөр тутмын арчилгаагаар үс уналт, шингэрэлт, халзралт зэрэг үсний асуудлуудаас ангижирч, эрүүл, гоёмсог үстэй болох цогц шийдлийг бид танилцуулж байна.

Ямар арга хэмжээ авах вэ?

Хэрэв үс уналт эрүүл мэндийн шалтгаануудтай холбоотой бол эмчид хандаж, шалтгааныг үнэн зөв тодорхойлуулж, өөрт тохирсон эмчилгээ хийлгэж зөвлөгөө авах нь зүйтэй. Үүнээс гадна хооллолтдоо өөрчлөлт оруулж, эрүүл амьдралын хэв маягтай болсноор үсний уналтаа багасгаж болно. Хэрэв үс уналт эрүүл мэндийн шалтгаан, амьдралын хэв маягтай холбоогүй бол өөрт тохирсон, мэргэжлийн үс арчилгааны бүтээгдэхүүн сонгох нь үсний асуудлуудаас аварч чадна. Үс ба хуйхны оношилгоо хийлгэснээр мэргэжлийн эмч зөвхөн таны үсэнд тохирсон бүтээгдэхүүнүүдийг зөвлөх болно.

Нийт 30 гаруй жилийн судалгаа шинжилгээний үр дүн, технологийн дэвшилд суурилсан чанартай бүтээгдэхүүн боловсруулж, Үс судлалын инситутээс итгэмжлэгдсэн Nioxin брэнд нь үс уналт, шингэрэлтийн эсрэг Америкийн тэргүүлэгч брэндэд тооцогддог. АНУ-д 2016 онд үс уналт, шингэрэлттэй 230 хүн дээр хийсэн судалгаагаар Nioxin брэндийн гурван шатлалт системийг хэрэглэсэн үйлчлүүлэгчдийн 89% үсний ширхэг илүү бүдүүрсэн, 87% үсний тоо ширхэг нэмэгдсэн, 89% үс илүү өтгөрсөн хэмээн мэдэгдсэн байдаг нь үүний баталгаа болж байна.

2006 оноос эхлэн мэргэжлийн салоны үс арчилгааны бүтээгдэхүүн оруулж ирж буй WellBee компани нь үс уналт, шингэрэлтийн эсрэг Америкийн тэргүүлэгч Nioxin брэндийг Монголын хэрэглэгчдэд албан ёсоор хүргэж байгаа юм.

I

Шампунь

Хуйх болон үсний уутанцрыг себум, тосны хүчил, гадны бохирдлоос цэвэрлэнэ. Хуйх, үсэндээ түрхэн, зөөлөн иллэг хийж, угаана.

II

Ангижруулагч

Үсэнд тэжээл өгч, чийгийн тэнцвэрийг хадгалах үүрэгтэй. Хуйх болон үсний үзүүр хүртэл түрхэн 1-3 минут байлгасны эцэст сайтар зайлж угаана.

III

Хуйх болон үсний тэжээл

Үсний диаметрийг өргөсгөдөг тэжээл нь үсний ширхгийг 2 дахин өтгөрүүлнэ. Ангижруулагч хэрэглэсний дараа хуйхандаа тэжээлээ түрхэж массажлана. Усаар зайлахгүй

Nioxin 3 Part System No.1
Бага зэргийн шингэрэлттэй натурал үсэнд
Nioxin 3 Part System No.3
Бага зэргийн шингэрэлттэй будагтай үсэнд
Nioxin 3 Part System No.5
Бага зэргийн шингэрэлттэй хими хийлгэсэн үсэнд
Nioxin 3 Part System No.2
Мэдэгдэхүйц шингэрэлттэй натурал үсэнд
Nioxin 3 Part System No.4
Мэдэгдэхүйц шингэрэлттэй будагтай үсэнд
Nioxin 3 Part System No.6
Мэдэгдэхүйц шингэрэлттэй хими хийлгэсэн үсэнд

Өдөр тутмын арчилгааг зөв сонгосноор үсний эрүүл байдлаа дэмжин, уналт, шингэрэлтийг зогсоож болно. Nioxin брэндийн гурван шатлалт 3D систем нь үсийг гүн цэвэрлэх шампунь, үс болон хуйханд тэжээл өгөх ангижруулагч, үсийг өтгөрүүлэх хуйхны түрхлэг гэсэн үндсэн гурван бүтээгдэхүүнээс бүрддэг. Үс арчилгааны хамгийн сүүлийн үеийн технологи дээр суурилсан үс уналт, шингэрэлтийн эсрэг гурван шатлалт уг систем нь натурал, будагтай, химитэй зэрэг үсний онцлог болон үс уналтын түвшнөөс шалтгаалж 1-6 номерын тусгай арчилгааг санал болгодог байгаа. Энэхүү систем нь хуйхыг эрүүлжүүлж, чийгшүүлэн, үсийг бат бөх болгож, үсний уутанцрыг себум, гадны бохирдлоос цэвэрлэж, тэжээл өгөн, үсийг эрчимтэй ургуулдаг онцлогтой. Хуйх, үсний диаметр, нягтралд нөлөөлж, эрүүл, бат бөх болгон, үсний ургалтыг дэмждэг цогц системийг хэрэглэснээр 30 хоногийн дараа гэхэд эхний үр дүн гарна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.