Гэртээ бай #3: Шингэрч байгаа үсийг гэрийн аргаар арчлах нь….

Үс уналт, шингэрэлт нь энэ үед нилээдгүй том асуудал болж хувираад байна. Стресс, жирэмсний дараах үс уналт, биед эрдэс дутагдсанаас болж гэх мэт маш олон төрлийн хүчин зүйлс нөлөөлж байдаг. Харин та энэхүү энгийн алхамуудыг өдөр тутамдаа хийж чадвал үс тань баярлах болно шүү.

1.Үсээ тогтмол угаах

Үсээ тогтмол угаах нь үсний уутанцарт байрлах илүүдэл тос бохирдлыг арилгаж өгдөг. Мөн одоо гэртээ байгаа үедээ та үсээ угаахдаа илүү цаг зарцуулж удаан массажлан угааснаар илүү бохирдлыг сайтар арилгаж чадах юм.

2.Үсээ алчуураар хатаах

Үсээ алчуураар зөөлөн хатаах нь үсийг хугарахаас сэргийлдэг. Мөн алчуураар хатааж заншвал үс ширэлдэхээ больдог.

3.Хэт халуун сэнсээр үсээ хатаахгүй байх

Нарийн зөөлөн ширхэгтэй үстэй хүн халуун сэнсээр үсээ хатаавал үс маш ихээр гэмтэж, хугарч эхэлдэг. Та сэнсээр хатаах бол дундаж тохиргоог сонгож байгаарай.

5. Үсний үзүүрээс эхлэн самнах

Үсээ самнахад зөөлөн хандахгүй бол самнах явцад маш их үс унаж, хугарч байдаг. Тиймээс та үсний үзүүрээс эхлэн зөөлөн самнаж, аажим аажмаар дээшилж самнах хэрэгтэй шүү.

6.Үсээ хэт чанга боохгүй байх

Үсээ хэт чанга дээшээ боохоор толгой өвдөж эхэлдэг тэ? Энэ нь таны тархины цусан хангамжыг боож байдаг бөгөөд тавгүй мэдрэмж өгдөг. Үсээ боохдоо сул боож заншаарай. Тэгвээс таны үс хугарахгүй, мөн толгой өвдөхгүй.

7.Эрүүл амьдралын хэв маягтай байх

Идэж байгаа хоол болон амьдралын хэв маяг нь хүний үсэнд маш ихээр нөлөөлдөг. Өөрт тохирсон зөв хооллолтыг сонгож, архи тамхинаас татгалзахыг хүсэж байна. Үснээс гадна бүх бие тань талархах болно.

8. Үсээ сүлжих

Урт үстэй хүмүүс унтаад сэрсний дараа дэрэн дээр үс ихээр унасан байдаг. Та гэрийн нөхцөлд үсээ сүлжиж унтаж байгаарай. Энэ нь үсийг хугарахаас болон унахаас хамгаалж өгдөг.

Эдгээр жижигхэн зөвлөгөөнүүдийн та гэртээ хэрэгжүүлээд үзээрэй. Гэртээ байх хугацаанд өөрийгөө болон үсээ эрхлүүлээрэй….

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.